Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага

Published on Slideshow
Static slideshow
Download PDF version
Download PDF version
Embed video
Share video
Ask about this video

Scene 1 (0s)

Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага.

Scene 2 (6s)

хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийн систем. Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем нь ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын байрны тодорхойлолт, ажилтан албан тушаалтныг үнэлэх үнэлгээний бодлого зэрэг хүний нөөцийн хэлтсийн бүхий л үйл ажиллагааг хамруулсан бөгөөд зохион байгуулалтыг оновчтой болгох, хяналтыг сайжруулах, удирдлагын зардлыг бууруулах, ажилтан бүрийн бүтээмжийг сайжруулах зэрэг олон давуу тал, боломжийг бий болгох систем юм. Систем нь хүний нөөцийн үндсэн функцуудын дагуу бүртгэл хийнэ..

Scene 3 (26s)

Үүнд: Бүрдүүлэлт Үнэлгээ Төлөвлөлт Сургалт.

Scene 4 (33s)

Бүрдүүлэлт. Ажилтны анкетын мэдээллийг програмд оруулсан бүртгэлүүдийгщн дагуу хийхээс гадна өөрийн байгууллагын онцлогт тохирсон үзүүлэлтүүдийг програмд динамикаар үүсгэн оруулж өгөх боломжтой. Ажилтны бүртгэл Үндсэн ажилтны анкет Ажилтны байр хүсэгчийн анкет Ажилтны тодорхойлолт.

Scene 5 (45s)

2 . Ажилтны үнэлгээ. Ажилтныг гүйцэтгэлийн үзүүлэлтээр үнэлэхээс гадна вебээр авсан санал, 360 градусын болон бүх төрлийн үнэлгээний хэлбэрээр үнэлж болно. Байгууллага тань ажилтнуудаа ямар ч үнэлгээний үзүүлэлт, ямар ч хэв маягаар үнэлдэг байсан систем нь хэрэгцээ шаардлагад тань бүрэн зохицож чадна. Үнэлгээний бодлого Үнэлгээний үзүүлэлт Үнэлгээний үечлэл.

Scene 6 (1m 1s)

3 .хүний нөөцийн төлөвлөлт гэж юу вэ?. Хүний нөөцийн төлөвлөлт гэдэг нь: Байгууллага зорилго зорилтоо хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээгээ шинжлэх тодорхойлох үйл явцыг хүний нөөцийн төлөвлөлт гэнэ. Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагад орох, байгууллага доторх, байгууллагаас гарах хүмүүсийн хөдөлгөөнийг урьдчилан харах, төлөвлөх процесс юм. ХН-ийн төлөвлөлтийн зорилго нь байгууллагын хүний нөөцийг оновчтой ашиглах болон шаардлагатай мэргэжлийн хичнээн хүнээр хаана, хэзээ сул орон тоог хангах вэ? гэдэг явдал юм..

Scene 7 (1m 22s)

4 . Сургалт. Ажилтнуудаас авсан төрөл бүрийн судалгаа, ирсэн хүсэлтийн дагуу програм нь ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, ямар сургалтанд хэн гэдэг хүн хамрагдахыг тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна. Сургалтын хэрэгцээний бүртгэл Сургалтын бүртгэл Сургалтын төсвийн бүртгэл Сургалтын бэлтгэл ажлын бүртгэл Сургалтын бүлэг.

Scene 8 (1m 36s)

ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА Аливаа улс, үндэсний хөгжилд төрийн албаны гүйцэтгэл чухал үүрэгтэй. Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүрэг тухайн орны захиргааны удирдлагын уламжлал, хөгжлийн үе шатнаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бие даасан, хараат бус байгууллага хэрэгжүүлж ирсэн бол дэлхий нийтийн сүүлийн үеийн чиг хандлагаас ажиглахад энэ чиг үүргийг гүйцэтгэх засаглалын үндсэн бүтцийн байгууллага хариуцах нь түгээмэл болжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) гишүүн болон түнш орнуудаас Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй төстэй нь Канад улс байна. Харин уг байгууллагын бусад гишүүн болон түнш орны хүний нөөцийн удирдлага, зохицуулалт нь гүйцэтгэх засаглалын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Төрийн албаны сонгон шалгаруулалт нь албан тушаалын болон карьерын гэсэн үндсэн 2 төрөлтэй ба зарим улс холимог тогтолцоотой.

Scene 9 (2m 9s)

ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА монгол улс.

Scene 10 (2m 38s)

Хүний нөөцийн зохион байгуулалт. ЭЗХАХБ-ын гишүүн олон улс орнуудад хүний нөөцийн ихэнх асуудлыг шийдвэрлэх эрхийг ажил олгогчид буюу яам, агентлагт нь шилжуулж өгсөн. Эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор яамд, агентлагуудын үүрэг хариуцлага нэмэгдэнэ Хүний нөөцийн асуудлыг төрийн албаны төв байгууллагаас яам, агентлагт нь эрх шилжүүлэхэд олон улсын жишгээр дараах нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Манай улсад нөхцөл байдал ямар байгааг дараах хүснэгтэд харуулав..

Scene 11 (2m 57s)

1 2 3 4 6yx 6a/ryynnnr xaxupcaH yananarblH 1/3A33nnHliH CI'CTM (XHYMC) OPOH HYTar, goon uaTaHA xapwyucu axnaa yaABapnar an6aH YAItpanarblH ayaHTblH MBqnewr 6yxjna Hb x3pTMYY113x yaaamafi A33A 6uryynnara CuxyynoiH caftH yp AYHT31i MuaA yncuH 6aAaan TA3-eec )(HYMT uaxjw 12 woaynqac 2020-2022 OHA 5 xerxyyncus MOH CurMllH uan/HrHftH connuox daftHa. CWMCTI'K TainaH, xeaenr99Hld1i 99pynem, TopniH an6æ xaarHAblH 2019 01-61 areCTaTHHf1f1blH 925 xyBb b YH3nr33T3j xour,9Hr1'jH VH3T33 64 r,'Bb. Tunn maa aBY, ryuaana 6uraa HE an6aHbl yaaaxyiH 3apYMblr aopayynx xenenr99H 2009-2012 OHA 9% 6aliCHaa 2019 22.3% 60nx •racy. TA3 aymwr an6aHA H38TPYYJ13X axnur xaHrax 6aftHa. rapblH anara 6010Bcpyym, cymam, 6aßH1 TA3-1'iüH XHYMT CaHWH gaMHbl uaNH CMCTMT3i xon60cHoop xenrv/li,r 38PWT3i TUTOOX, onrox, aasxapnan YVC3X33C c3pwnøx 60n0MH aaHCHbl ryyngap {proa 60nwXTOli 60nc0H..

Scene 12 (3m 28s)

Монгол Улсад төрийн албаны хүний нөөцийг төвлөрсөн байдлаар удирдаж байна. Төрийн албаны зөвлөл албан тушаалын тодорхойлолт хянаж зовшоорол олгох болон бусад олон чиг уургийг хэрэгжуулж, зарим асуудлыг шууд удирддаг. Яамд агентлагуудад товаес журамласан зарчмын дагуу зарим wp эг хариуцлагыг хулээлгэж орсон байдаг. Засгийн газар хоол ор эрхлэлтийн харьцангуй эрх тэгш орчныг олгосон. Монгол Улс хүний нөөцийн стратегийн удирдлагыг хэрэглэдэг удирдах ажилтнууд олон асуудлыг хариуцан тайлагнах үүрэггуй ба шууд удирдлагадаа хуний неоцийн зарим асуудлаар модээлэл хийдэг. Удирдах ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэхдээ хүний нөөцийн зорилтот түвшнийг харгалзан уздэггүй. Яамдын хуний нөөцийн чадавхыг тогтмол унэлдэггуй хурд талаар мэдээлэл байхгүй..

Scene 13 (3m 54s)

Хүний нөөцийн удирдлагын хэрэгжилт. Сонгон шалгаруулалт. Төрийн албаны анхан шатанд төвөөс зохион байгуулдаг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар ордог. Карьерын тогтолцоотой ТАЗ-өөс төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг тус тус зохион байгуулдаг Төрийн албаны орой шалгалтад тэнцсэн иргэд шууд төрийн албан хаагч болохгүйгээр төрийн албаны нөцөөд 3 жилийн хугацаатай орно. Тухайн албан тушаалд тохирсон тусгай шалгалт явуулж удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх манлайлах, багаар ажиллах, бичгийн болон ярианы чадварыг үнэлнэ. Монгол Улсын хувьд төрийн албаны тусгай шалгалтад өрсөлдөөн бага байгаа нь статистикаар харагдаж байна. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд 2021 онд 441 сул орон тоо зарласан боловч, 398 хүн сонгон шалгаруулалтад оролцож, улмаар 343 сул орон тоог нөхсөн..

Scene 14 (4m 24s)

гүйцэтгэл. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийг 1994 оноос хойш унэлж эхэлсэн боловч нэг ижил загвараар, хэлбэр төдий явуулж байсан тул үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй. Төрийн албан хаагчдын 92,5 хувь нь 2019 онд "А", "Б" үнэлгээ авч байна. Гэвч хөндлөнгийн үнэлгээгээр төрийн бодлого, уйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж 64 хувьтай гарсан. ЗГХЭГ 2019, 2020 онд төрийн байгууллага, түүний нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах талаар холбогдох журам, аргачлалыг боловсруулан гаргаж гуйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тайлагнах явцыг тодорхой болгосон. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасан төсвийн захирагчийн дээд шатны төсвийн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний зохицуулалттай нийцэж байгаа. Төрийн албан хаагчийн өмнөө тавьсан гүйцэтгэлийн зорилт нь харьяалах үйл ажиллагааны нэгжийн зорилготой нийцэж байх учиртай. Албан тушаалын тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил, үүргээ хэрхэн биелүүлснээр нь төрийн албан хаагч бүрийг үнэлж байна. Хэрэгжилт бодит байдал дээр харилцан адилгүй байна ..

Scene 15 (5m 1s)

Цалин,хөлс. Төрийн албаны ангиллаас хамаарч төрийн албан хаагчийн цалин хөлс нь өөр өөр бүрдэлтэй. Төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны, цолны зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл болон нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ. Улсын хэмжээнд цалингийн нэгдсэн сүлжээтэй. Албан хаагчдын ажил, албан тушаалын зэрэглэл тогтоох тогтолцоо тухайн ажилтны алба хашиж буй байгууллагын эрх мэдэлд үндэслэсэн гэж хэлж болохоор байна. Цалингийн шатлал хоорондын зөрүү бага, давхцал ихтэй. Төрийн албан хаагчийн үндсэн цалингийн доод жишиг (515,629 төгрөг) нь өнөөгийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс ялимгүй дээгүүр, тэтгэврийн доод хэмжээ (500,000 төгрөг)-тэй ижил өрхийн сарын дундаж зарлага (1,519,398 төгрөг)-аас 3 дахин бага байгаа нь төрийн албаны нэр хүнд, үнэлэмжийг бууруулж байгаа төдийгүй чадварлаг ажилтнууд төрийн албанаас гарах, орчин цагийн өөрчлөлтөд нийцсэн шинэ мэргэжил, бутээлч сэтгэлгээтэй мэргэжилтнууд төрийн албанд орохоос татгалзах нэг шалтгаан болж байна..

Scene 16 (5m 40s)

Шатлан дэвшүүлэх үйл явц. Сул орон тоог байгууллага дотроосоо шатлан дэвшүүлэх, нөөцөөс авах, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэсэн дарааллаар нөхдөг. Мэргэжил, ажилласан жил, гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эсэх, ёс зүй, сахилгын шийтгэл авсан эсэх зэргийг харгалзан, тухайн ажилтныг шатлан дэвшүүлэх саналын үндсэн дээр шатлан дэвшүүлдэг. Төрийн албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт хийх захиалга өгсөн бол ТАЗ тусгай шалгалт зохион байгуулж байна. Ангилал алгасахгүй. Төлөөлөл багатай бүлгүүдийг дэмжих зарим төрлийн бодлоготой. Жишээлбэл, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын албан тушаалд эмэгтэйчүүд 15%-ийг эзлэх квоттой байгаагаас 12.8%, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эмэгтэйчүүд багадаа 40%-ийг эзлэх квоттой байгаагаас 52.7%-ийг тус тус эзэлж байна ..

Scene 17 (6m 14s)

Шилжилт хөдөлгөөн. Төрийн байгууллага хооронд албан хаагчийг сэлгэн ажиллуулах явдал емне нь ховор байжээ. Харин төрийн албан хаагчдын хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр удирдлага нь шийдвэр гаргаж байсан тохиолдол гарч байв. Төрийн албаны тухай хууль төрийн байгууллагуудын хооронд ажилтнуудыг сэлгэн ажиллуулах явдлыг дэмжин хөгжүүлэхийн тулд байгууллага хооронд тохиролцон, албан хаагчийг зөвшөөрснөөр шилжүүлэн, сэлгэн ажиллуулах боломжийг 2019 онд нээж өгсөн юм. Төрийн албан хаагч нэг албан тушаалд 10-аас дээш жил ажилласан бол өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр цалин хөлс, ангилал, зэрэглэлийг хэвээр хадгалсан еер ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно..

Scene 18 (6m 39s)

сургалт. Төрийн байгууллага бүр төрийн албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөртэй байх үүрэгтэй болсон. Сургалтын хэлбэр, хугацаа харилцан адилгүй байдаг. Удирдлагын академиас терийн шинэ албан хаагчийг 40 цагийн сургалтад хамруулдаг. Тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд ажиллаж буй албан хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагддаг. Мэргэшүүлэх сургалтын гэрчилгээтэй байх нь шатлан дэвшихэд тавигддаг шалгуур юм. Албан хаагч жилд хамрагдах сургалтын дундаж хугацаатай холбоотой мэдээлэл байхгүй байна..

Scene 19 (6m 59s)

шинэтгэл. " Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ гэж заасан. Уг бодлогыг 3 үе шаттай хэрэгжүүлэх ба чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний ур дун, ур нөлөөг дээшлүүлэх, нийгмийн хөгжлийг дэмжсэн, үр нөлөөтэй, цомхон терийн албыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний менежментийг олон улсын тувшинд хүргэж хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бие даасан, хараат бус байгууллага хэрэгжүүлж ирсэн бол дэлхий нийтийн сүүлийн үеийн чиг хандлагаас ажиглахад энэ чиг үүргийг гүйцэтгэх засаглалын үндсэн бүтцийн байгууллага хариуцах нь түгээмэл болжээ. Цаашид бодлого, төлөвлөлт хийж, олон улсын жишгээр хүний нөөцийн удирдлагын төвлөрлийг сааруулж, яам, агентлагт (ажил олгогч) төрийн албаны хүний нөөцөө удирдах эрхийг нь шилжүүлэх шаардлагатай..

Scene 20 (7m 33s)

Тулгамдсан асуудал. 1. Улс төрийн төлөвшил, намын санхүүжилт, улс төрийн томилгоо сонгуулийн дараа төрийн албанд шилжилт хөдөлгөөн эрс нэмэгддэг 2. Захиргааны үндсэн бүтцийг оновчтой, төрийн албыг цомхон, стратегийн шинж чанартай болгох төрийн албан хаагчдын тоо 2009-2021 онд 38,5 хувиар өсжээ. 3. Зарим чиглэлээр хүний нөөцийн дутагдалтай. Жишээ нь: сувилагч, эмч, мэдээллийн технологийн ажил мэргэжил 4. Олон улсын жишгээр авч үзвэл ТАЗ хуулиар хоёрдмол үүрэг хүлээжээ. Төрийн албыг хянах, хэвийн ажиллагааг хангах, өргөдөл гомдлыг судлан шийдвэрлэх үүрэг ТАЗ-д бий. Мөн төрийн албаны удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллах буюу хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх магадлалтай. Гүйцэтгэх чиг үүргийнхээ шийдвэр, хариуцах нь олон улсад байхгүй жишиг юм. Энэ хоёр шалтгааны улмаас олон оронд дээрх хоёр чиг үүргийг салган хяналтын үүргийг хэрэгжүүлэх бие даасан бүтэц бий болгож, харин Засгийн газарт удирдлагын үүргийг өгдөг байна..

Scene 21 (8m 11s)

Анхаарал хандуулсанд баярлалаа..