Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын 2021 оны гүйцэтгэлийн тайлан.
Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар 2021 онд 14 зорилтын хүрээнд 31 арга хэмжээ төлөвлөснөөс 26 арга хэмжээг 100 хувь гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн. Зарим онцлох арга хэмжээнээс дурдвал:.
Хууль , эрх зүйн хүрээнд : Улсын Их Хурлаар батлагдсан 2022 оноос хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай ( шинэчилсэн найруулга ) хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд: Хуулийг тайлбарлан таниулах ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид, төлөөлөгч нарын төлөөллийг оролцуулан 10 гаруй удаагийн зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан бусад салбарын хуулиудыг нийцүүлэх , хуулийн төслүүдийг бэлтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаа..
Шинэчилсэн хуулийн дагуу Улсын Их Хурлаар батлах 3 журам , Засгийн газр ын хуралдаанаар батлахаар заасан 3 журмын төсл ийг бэлтгэж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын удирдлага, албан хаагч, төлөөлөгч нарын төлөөлөлийг оролцуулан хэлэлцүүлж , Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэв. А ймаг , нийслэлийн ИТХ өөрөө батлах 5 журм ын үлгэрчилсэн төслийг боловсруул ан хэлэлцүүлж аймаг , нийслэлийн ИТХ дарга нарт зөвлөмж болгон хүргүүлсэн . Аймаг , нийслэлийн ЗДТГ болон аймаг , сум , нийслэл , дүүргийн ИТХ- ын бүтэц , орон тооны хязгаарыг шинээр боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулан батлууллаа..
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангаж “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна..
2. Уулзалт , семинарын хүрээнд : А ймаг , нийслэлийн ИТХ- ын дарга , Засаг дарга нарын нэгдсэн семинар , Засгийн газрын гишүүдтэй байгуулах хамтран ажиллах гэрээг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр , Удирдлагын академитай хамтран орон нутгийн удирдлагуудад зориулсан чадавхижуулах сургалтыг 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан . Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын 2 дахь удаагийн нэгдсэн семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, Засаг дарга нарыг оролцуулан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан..
3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , түүний ажлын алба , Төлөөлөгчдөд зөвлөх , сургалт арга хэмжээний хүрээнд : Нэгжийн албан хаагчид тайлант хугацаанд 17 аймагт ажиллаж Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн захиргааны албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөны хэрэгжилттэй танилцаж анхаарах асуудлын талаар арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж ажилласан. “ Монголын нутгийн удирдлагын холбоо ”- той хамтран Улаанбаатар хотод 46 сумдын ИТХ- ын 600 гаруй Төлөөлөгчдөд шинэ хуулийг талаар танилцуулж, Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч ярилцлага хийв ..
Бүх шатны ИТХ- н төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалтын хүрээнд “ Төлөөллийн байгууллагын бэхжүүлэх нь ” төслийн багтай хамтран сумын ИТХ- ын 6291 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 89.2 хувийг хамруулсан . 2021 оны 10 дугаар сарын 14-15, 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод аймаг , нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга , Засаг даргын Тамгын газрын дарга нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулсан ..
4. Төрийн байгууллагын бүтээмжийн хүрээнд : Нутгийн удирдлагын байгууллагуудад сайн засаглалыг бүрдүүлэх ажлын хүрээнд “Орон нутгийн засаг захиргаанд ISO-9001 стандартыг хэрэглэх арга зүйн заавар” MNS ISO18091 стандартыг батлуулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. ХБНГУ-ын КАС-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ISO -18091 стандартын гарын авлагыг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран боловсруулж, нутгийн удирдлагын байгууллагуудын хэрэгцээнд зориулан 1500 ш хэвлүүлэн, Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ-т загвар болгон нэвтрүүлэн ажиллаж байна..
5. Зүүн бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулах хүрээнд: Зүүн бүсийн 3 аймгийн хувийн хэвшлийн дотоодын үйлдвэрлэл, борлуултыг дэмжих марктенгийн “МОНБИЗ” системийг АХБ-ны санхүүжилтээр боловсруулав . АХБ-ны санхүүжилтээр “ Зүүн бүсийн аймгуудын хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих – ADB-9751 MON ” төсөлтэй хамтран “Зүүн бүсийн хувийн хэвшлийг дэмжих стратег”-ийн төслийг боловсруулсан. “МОНБИЗ” системийг хүлээн авах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газарт хүлээлгэн өгсөн..
6. Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан арга хэмжээний хүрээнд : Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул , Сэлэнгэ , Орхон , Өмнөговь , Хэнтий , Дорнод , Төв , Дорноговь зэрэг 8 аймаг , нийслэлийн 6 дүүрэг т ажиллах бэлтгэлийг хангаж, шинээр тавьж буй төмөр замын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцаж, хилийн боомтууд, газар тариалангийн бүс нутаг зэрэг газруудад ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох Засгийн газрын гишүүд, удирдах ажилтнуудад цаг тухай бүрт үүрэг даалгавар хүргүүлж ажилласан..
7. Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн асуудал болон өргөдөл , гомдол шийдвэрлэлтийн хүрээнд : Засгийн газрын хуралдаанаар 30 асуудлыг Орон нутгийн удирдлага , зохицуулалтын газар бие даан боловсруулж , холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газрын тогтоол, тэмдэглэлийг хууль тогтоомж, журамд нийцүүлэн албажуулсан. Тайлант хугацаанд Орон нутгийн удирдлага , зохицуулалтын газарт иргэд , байгууллагаас ирүүлсэн 521 албан бичиг , 155 өргөдөл , гомдол , санал , хүсэлтийг хуулийн хугацаанд судлан , хариу өгч холбогдох газруудад хүргүүлсэн..
8. Мэргэжил , арга зүйн зөвлөгөө , дэмжлэгээр хангах хүрээнд : 2021 онд нийт 21 аймаг , 80 гаруй сум , нийслэл , дүргүүдийн шат шатны нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын удирдах , гүйцэтгэх албан тушаалтнууд мэргэжил , арга зүйн дэмжлэг үзүүлж сургалт , хэлэлцүүлэг зохион байгуулж танхимаар 224, цахимаар 600 гаруй албан хаагч хамрагдсан байна . Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, Хурлын шийдвэрүүдийг танилцуулах, хууль, дүрмийн хэлэлцүүлэг хийх, Хурлын байгууллагын ажлыг танилцуулах боломж бүхий “ Khural.mn ’’ сайтыг Швейцарын агентлагийн төслийн хүрээнд шинэчлэн сайжрууллаа..
Анхаарал хандуулсанд баярлалаа ..