УСАА-ХЭМНЭЕ

Published on Slideshow
Static slideshow
Download PDF version
Download PDF version
Embed video
Share video
Ask about this video

Scene 1 (0s)

Усаа ХЭМНЭЕ. Дэлхийн цэвэр усыг нэг аяга ус гэж үзвэл аль хэдийн талдаа орчихсон.

Scene 2 (5s)

Хамрах хүрээ, зорилго. “талын гал” ХК-ийн Уурхайн хэмжээнд ажиллаж, амьдарч байгаа болон гэрээт компаний нийт ажилчдад усыг ариг гамтай хэрэглэх мөн хэмнэх, зөв зохистой ашиглах талаар мэдээлэл олгох..

Scene 3 (17s)

Усны тухай. Хүний амьдарлын гол хэрэглээ чандмань эрдэнэ юугаар ч орлуулшгүй үнэт зүйл бол УС юм. Орчин үед шинэ техник, технологи хэдий хөгжиж байгаа ч хүн төрөлхтөн химийн аргаар гаргаж авч чадаагүй цорын ганц элемент УС юм. Хүн амын өсөлт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж бидний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон усны нөөц дэлхийн дулаарал, зохисгүй хэрэглээ болон бусад зүйлсээс шалтгаалан багассаар байна. Энэхүү урвуу хамаарал нь дэлхийн нийтэд тулгамдаж буй хамгийн хурцадмал асуудал болж байна..

Scene 4 (38s)

Усны найрлага Ус нь : H 2 0 гэсэн химийн томъёогоор илэрхийлэгдэх, устөрөгч хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм. Ердийн нөхцөлд өнгө , үнэрг үй . Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй . Харин цельсийн -1° C хэмд хатуу ( мөс ), 100° C хэмд хийн ( уур ) төлөвт орно. Ус нь дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй. Хүний биеийн ихэнх хэсгийг буюу 70%-г ус бүрдүүлдэг..

Scene 6 (1m 6s)

Монгол орны усны нөөц. Дэлхийд усны нөөцөөрөө ядмаг 145 Орны 121 дүгээрт нь Монгол Улс ордог. Монгол улсын усны нөөцийн 94% нь Хөвсгөл Далайд агуулагддаг аж. Монгол улс нийт усны нөөцийн 70 гаруй хувь Оросын нутгаар дамжин Хойд мөсөн далайд цутгадаг, 20 гаруй хувь нь Хятадаар дамжин Номхон далайд цутгадаг. Манай улсын усны нөөцийн 69,2 хувь нь гадаргийн урсац байхгүй мөнх цаст мөсөн голоос эх авч байгаа..

Scene 7 (1m 26s)

YCHbl M3HA XYPßE. WORLO WATER OhY 22" March 2021 Yc.az x3-.o€H3xc, 9x xaäpna...g MOHron OPHb1 YCHbl Heeu 34.6 WOO KM 6 •6 WOO 2.49 83.79' 30.6 WOO KM 10.5% roa WOO KM 40k 93.6% 0.01" 0.0001.

Scene 8 (1m 40s)

Манай дэлхийн ус ба хүний хэрэглээ. Өдөрт 1 хүнд ноогдох усны хэмжээ-30-50литр Сомалид- 8,9 литр Малид- 8 литр Гамбид-4,5 литр АНУ- 500 литр ( дунджаар ) Нас баралт ( жилээр ) Нийт-2.6 сая хүн Насанд хүрсэн-1.1сая Хүүхэд- 1.5 сая ( 20 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг хүүхэд цэвэр усны гачигдлаас болж амиа алддаг .).

Scene 9 (1m 58s)

2020 OH euse eor,00H m3p6yu uü47 A1 vuyex. Дэлхийн улс, орнуудын усны хомсдол.

Scene 10 (2m 11s)

abstract. Африк болон Азид ус авахын тулд эмэгтэйчүүд дунджаар 6 км газрыг туулдаг.

Scene 11 (2m 33s)

Монгол орны усны хэрэглээ. abstract. Монгол орны хувьд усны хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж, усны нөөц багассаар байна. Усны нөөц багасахад нөлөөлж байгаа хүчин зүйл нь хүний зүй зохисгүй хэрэглээ үйлдэлтэй шууд холбоотой. Мөн ой модыг огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болдог..

Scene 12 (2m 51s)

zaa YC xaparnax nonooH 38B.

Scene 13 (2m 57s)

Усны тухай бидний мэдэхгүй баримтууд. Улаанбаатар хотын хүн амын 90% нь ундаалдаг туул голыг хамгийн бохирдолтой голоор тодоруулсан байна. АНУ-н цэвэр усны агууламж 2020-нд шавхагдана. АНУ болон Канад улсын 12 хотоор дайран өнгөрдөг Дейтройт голд 8-н хот нь өдөр бүр хог хаягдлаа хаяж байдаг. Суултуурын усыг нэг удаа татахад ойролцоогоор 8 литр ус урсдаг. 1 кг будааг боловсруулахад 5000 хүртэлх литр ус хэрэглэдэг. Энгийн нэг Америк өрхийн 5 минут шүршүүрт ороход ашиглагддаг ус нь хөгжиж буй орны ядуу тосгоны нэг өрхийн өдрийн усны хэрэглээнээс ч илүү..

Scene 14 (3m 21s)

Бид усыг хэрхэн Зарцуулдаг вэ?. Та усныхаа онгоцоо дүүргэж ороход 150-180 литр зарцуулдаг, харин 15 мин шүршүүрт ороход 200-250 литр ус ашигладаг байна. Та биеээ савандаж байх үедээ усаа хааж байхаа битгий мартаарай, ингэснээр 2 дахин бага буюу 100-125 литр ус хэмнэж чадна..

Scene 15 (3m 47s)

Хүнсний ногоогоо крантны усаар зайлж бус саванд тосож авсан усаар угаагаад дараа нь цэвэр усаар зайл. Стаканд ус хийж аваад шүдээ угаах Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх Ус дусалж байгаа крантуудыг хаах.

Scene 16 (4m 5s)

Ус уухгүйгээр хүн хэр удаан амьдарч чадах вэ? Усны хэрэглээ хүчилтөрөгчийн дараа ордог. Хоолгүйгээр хүн 6 долоо хоног амьдарч чаддаг бол, усгүй 5-6 хоног л амьдарч тэсэж чадна. Бас чухамдаа хүн болон олонхи амьтны хөгшрөлтийн шалтгаан нь ус болдог байна. Дундаж насалсан хүн, бүхий л амьдралынхаа туршид 35 тонн ус уусан байдаг..

Scene 17 (4m 21s)

УСНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ. Шатдаг ус ч бий:- Аюултай ус байдаг байна. Жишээлбэл: Азербайжанд метан их агуулагдсан ус байдаг бөгөөд чүдэнз хүргэхэд шатах магадлалтай байдаг. Харин Сицилийн нэгэн нууранд усан доорх хүчлийн нөөц байдаг бөгөөд энэ нуурын бүх усыг хордуулдаг байна..

Scene 18 (4m 36s)

Халуун усыг мөс болгох нь илүү хурдан Халуун, хүйтэн ус хоёрын аль нь илүү хурдан хөлдөх вэ? Хэрвээ логик талаас нь авч үзвэл мэдээж хүйтэн ус илүү хурдан хөлдөнө. Учир нь халуун ус эхлээд хөрөх хэрэгтэй байдаг билээ. Гэхдээ туршилтаас харахад халуун ус илүү хурдан хөлддөг гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь усны молекулаас болон төлөв байдлаас шууд шалтгаалдаг байна.

Scene 19 (4m 54s)

Усны зөв зохистой хэрэглээ, бидний оролцоо. Усны зохистой хэрэглээ нь та бидний хийж чадах хамгийн энгийн зүйлээс эхэлнэ. Усыг хэрэглэхээсээ өмнө юунд зориулж ашиглах гэж байгаагаа мэддэг байх. Бусдад үлгэр дурайлал үзүүлэх.

Scene 20 (5m 7s)

dwa deY9eHe de. Усаа зөв зохистой ариг гамтай хэрэглэе !!!.

Scene 21 (5m 15s)

Бид усны хэрэглээндээ хяналт тавьж, анхаарлаа хандуулах цаг нэгэнтээ болжээ..