
ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ.
Сургалт эхлэхийн өмнө. . Emergency number 7777-3311.
Энэхүү журам нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдал хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгаж цуглуулах, үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин ашиглах, хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх харилцааг зохицуулахад оршино..
Барилгын хог хаягдал. Барилгын бэлэн бетон зуурмаг үйлдвэрлэлээс үүдэн гарсан хог хаягдал /технологийн тээврийн хэрэгслийн торх угаах үйл явцаас гарсан лаг шавар/.
СУРГАЛТ. Байгууллагын нийт ажилтнуудад холбогдох хууль болон тус журмын хүрээнд хог хаягдал ангилан ялгах, шилжүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлоос сэргийлэх, хүрээлэн буй орчин ээлтэй үйл ажиллагааг хэрхэн бий болгох талаар сургалтыг жилд 1 удаа ХАБЭА , БО албанаас зохион байгуулна.
АНГИЛАН ЯЛГАХ, ШИЛЖҮҮЛЭХ. Барилгын хог хаягдал – Барилгын бэлэн бетон зуурмаг үйлдвэрлэлээс үүдэн гарсан хог хаягдлыг үйлдвэрлэл болон төслийн талбайн хогийн цэгт төвлөрүүлэх бөгөөд гэрээ хийж эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгч нэхэмжлэх болон гэрээний дагуу төлбөрийг төлнө . Нийлүүлэлтээс илүү гарсан бетон зуурмагийг үйлдвэр болон төслийн талбайд хэрэгцээтэй гэж үзсэн бетон эдлэл хийхэд ашиглахыг эрмэлзэх ба шууд хогийн цэгт хаяхыг хориглоно.
Ахуйн хог хаягдал. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарсан дахин боловсруулах боломжгүй энгийн хог хаягдлыг үйлдвэрлэл болон төслийн талбайн хогийн цэгт төвлөрүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгч нэхэмжлэх болон гэрээний дагуу төлбөрийг төлнө ..
Д ахин боловсруулах боломжтой хог хаягдал. Төрөл бүрийн цаас, бүх төрлийн хуванцар сав, гялгар уут, цахилгааны утас, бүх төрлийн төмөр, бүх төрлийн металл, бүх төрлийн мод, модон эдлэл зэргийг ангилан ялгалт хийж дахин боловсруулах болон хоёрдогч түүхий эд авах эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгнө.
Аюултай хог хаягдал. Үйлдвэрлэлд ашиглах боломжгүй химийн нэмэлтийг нийлүүлэгчид актаар буцаан хүлээлгэж өгөх ба ил задгай хогийн цэгт хаях нийлүүлэгчээс бусад хувь хүн болон албан байгууллагад өгөхийг хатуу хориглоно. Үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн бүх төрлийн тос, тосолгооны материал сольж засвар үйлчилгээ хийх ажилбарыг үйлдвэрлэл болон төслийн талбайд хийхийг хориглох бөгөөд зайлшгүй шалтгаанаар хийгдсэн тохиолдолд ХАБЭА , БО албанд мэдээлж тусгай хаягжуулалт бүхий хөрсөнд нэвчиж асгаралт үүсэхгүй битүү тагтай саванд юүлж эрх бүхий байгууллагад гэрээгээр акт үйлдэн шилжүүлнэ. Зайлшгүй засвар үйлчилгээнээс гарсан тос тосолгооны материалыг ил задгай орхих, хөрсөнд шууд асгаж хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө, хор хохирол үзүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллага дуудаж актаар шилжүүлэн өгнө. Хаягдал хуруу зай /батарей/ болон тээврийн хэрэгслийн аккумлятор зэрэг нь аюултай хог хаягдлын ангилалд багтах бөгөөд хаягдал зайг тусгай тэмдэглэгээ бүхий цуглуулах саванд цуглуулж устгах эрх бүхий байгууллагад баримт үйлдэн шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийн аккумляторыг хоёрдогч түүхий эд авах цэгт баримт үйлдэн шилжүүлнэ..
Earth Day Earth GIF Earth Day Earth Discover Share GIFs.